“Эрүүл хот” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

“Эрүүл хот” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцаж байна

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Дархан-Уул аймгийн ЗДТГазар, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран  “Эрүүл  хот” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах семинарыг зохион байгуулж байна.

Дархан-Уул аймаг 1996 оноос “Эрүүл  хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2010 оноос ДЭМБ -тай хамтран хөтөлбөрийн  хэрэгжилттэй   танилцах, сургалт семинарыг зохион байгуулж ирсэн. Энэ удаа 2012 онд хийгдсэн ажлаа үнэлж дүгнэх, цаашид салбар дундын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр энэхүү семинарыг хийж байгаа аж.

ДЭМБ -ын төлөөлөгчид,Эрүүл мэндийн яам, Улаанбаатар хотын Захирагч, 9 дүүргийн Засаг дарга нар, Дархан-Уул аймгийн удирдлагууд, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагууд оролцож байна.

Дархан хотыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хотуудын холбооноос “Эрүүл хот”, “Цэвэрч хот” хэмээн өргөмжилсөн нь Дарханчуудын хийж бүтээсэний илэрхийлэл гэдгийг дээрхи сургалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн онцолж байсан юм.

2012-2016 оны хугацаанд “Эрүүл хот сум баг, ажлын байр, сургууль бий болгох” үндэсний хөтөлбөрийг аймагтаа амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн хүрээнд халдварт бус  өвчин  болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх ажилд үнэлэхүйц ахиц гаргасан байна.

Эрүүл хотын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ч Эрүүл мэндийг дэмжин ажиллаж байна. Тухайлбал: Дулааны цахилгаан станц  Улсын “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын 3-р зэргийн өргөмжлөлийн эзэд болсон бол  “Аймгийн Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-аар Оюуны ирээдүй цогцолбор сургууль шалгарч, 5-р цэцэрлэг аймгийн Эрүүл мэндийн дэмжигч байгууллагын болзлыг хангасан гээд амжилтууд олон байгааг дурьдаж байлаа.

Тухайлбал Боловсролын салбарынхан сурагчдыг “Эрүүл мэндийн карт”-тай болгож, төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд “Сурагчийн эрүүл кабинет—тай болсон байна. Мөн амны хөндийн эрүүл ахуйн сургалт тогтмолжсон, эрүүл мэндийн шинжилгээ хийх үйл ажиллагаанд менежментийн өөрчлөлт хийсэн гээд ихээхэн хувь нэмэр оруулж буйгаа танилцууллаа. Тэд ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн хичээлийг түлхүү оруулж байх шаардлагатай байна гэв. Мөн аймгийн БСГ, ЭМГазраас хамтран зохион байгуулдаг Эрүүл мэндийн хичээлийн олимпиадыг улсын хэмжээнийх болгохыг ч уриаллаа. Энэ мэтчлэн аймгийн МХГ, Байгал Орчны газар, ЭМГазраас тус бүртээ мэдээлэл хийсэн юм.

Ингэснээр Эрүүл хот хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилладаг  байгуулагууд туршлага солилцож, хөтөлбөрийн талаархи  мэдлэг, чадавхи дээшилнэ гэж үзэж байна.

Эрүүл байхын нэг үндэс нь амар тайван байх явдал. Дархан хотын хувьд  иргэдийн амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцлийг хангах зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 120 ширхэг телекамер, шилэн кабель бүхий  “Хяналтын нэгдсэн систем”-ийг байгуулсан нь Монголдоо анхдагч болсон. Семинарт оролцогчид уг төрийн үйлчилгээний нэгдсэн камертай танилцахын зэрэгцээ хороолол дунд спорт-чийрэгжилтийн бичил орчин, эрүүл мэндийн харгуй-ногоон бүс, Миний монгол цэцэрлэгт хүрээлэн , Дүүжин  гүүр,Миний монгол цэцэрлэгт хүрээлэн,  Дархан 50 цогцолбор,  Сүрэнгийн гудамжыг үзэж сонирхлоо.

Мөн эрүүл мэндийг дэмжигч байгууллага болсон “Гос Хот” Өрхийн эрүүл мэндийн төв, Тамхигүй сургууль -Турк сургууль , Эрүүл мэндийг дэмжигч 5 р цэцэрлэг, ДДЦС-ын  үйл ажиллагаатай танилцлаа.

Эх сурвалж: http://info.e-darkhan.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж