Авлигын эсрэг түншлэлийн хуралдаанд оролцов

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Авлигын эсрэг түншлэлийн хуралдаанд оролцов

Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Авлигын эсрэг түншлэлийн санаачилгаас зохион байгуулсан тусгай хуралдаанд оролцож үг хэлэв.

Хуралдаанд Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акуино, Перугийн Ерөнхий сайд Хуан Жимэнез Мэйор, Олон улсын Транспаренси Интернэшнл байгууллагын тэргүүн Хьюгуэтт Лабэлл нарын зочид оролцож дэлхий нийтээр авлигыг бууруулах асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр олон улсын төлөөлөгчид Монгол Улс 2012 онд авлигын индексээр огцом буурсан орноор тодорсныг олон улсын хэмжээнд үнэлэгдэх томоохон амжилт гэж дүгнэж байв.

“Авлигын эсрэг хамтын ажиллагаа” нь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болон байгууллага, компаниуд өөр бусад компаниудын тусын тулд үйлчлэх дэлхий нийтийг хамарсан санаачилга юм. “Авлигын эсрэг хамтын ажиллагаа” санаачилга нь доорх арга замаар байгууллага, компаниудын эрсдлийг бууруулах учиртай. Үүнд:

  1. Авлигаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэх үр дүнтэй бодлого, тогтолцоог санаачилж хэрэгжүүлэх
  2. Авлигатай тэмцэх гадаад, дотоодын арга барилыг харьцуулж, гадаадын шилдэг туршлагыг судалж, нэвтрүүлэх
  3. Компани аж ахуйн нэгжүүд, төр засаг, иргэний нийгэмтэй хамтран ажиллах зэрэг юм.

Эх сурвалж: www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж