Хамгийн том нисэх буудал 150 сая зорчигч хүлээн авна

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Хамгийн том нисэх буудал 150 сая зорчигч хүлээн авна

Турк улс дэлхийн хамгийн том нисэх буудлыг барих болсноо зарлалаа. Жилд 150 сая зорчигч хүлээн авах нисэх буудал Станбул хотын Хар тэнгисийн эрэг дагуу 77 сая метр квадрат талбайг эзлэх юм байна.

Барилгыг барих сонгон шалгаруулалтыг тус улсын Засгийн газраас өчигдөр зарлалаа. Төслийн нийт өртөг нь 10 тэрбум лир буюу 5.6 тэрбум ам.доллар болох аж.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын Алтантын нисэх буудал жилд хамгийн олон буюу 81 сая зорчигч хүлээн авч байна. Дараа нь Лондон хотын Хитроу нисэх буудлаар 70 сая зорчигч дамжин өнгөрдөг ажээ.

Б.УРНАА

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж