Био түлшээр ажиллах онгоцыг туршлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Био түлшээр ажиллах онгоцыг туршлаа

Экологийн цэвэр био түлшээр ажиллах Airbus A 320-214 онгоцыг Мексикт амжилттай туршсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Туршилтад Европын Airbus болон Мексикийн Interjet  компаниуд оролцлоо.

Био түлшээр ажиллах онгоц зардал багатай байх тухай туршилтыг зохион байгуулагчид мэдээлсэн бөгөөд ургамлаас гарган авдаг энэ түлш өртөг багатай байдаг аж. Түүнчлэн Мексик улс 2015 оноос жилд 40 сая тонн био түлш үйлдвэрлэх боломжтой, энэ хэмжээг 2020 он гэхэд 700 сая тонн хүргэж болох тухай Мексикийн Нисэх Хүчний Захирал мэдэгджээ.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж