
Олон үзүүлэлт, жишгээр дэлхийн хамгийн, хамгийн гэх тодотголын эзэн болсон Дубайд хамгийн өндөр зочид буудал нээгдэх гэж байна. “JW Marriott Marquis” нэртэй хамгийн өндөр зочид буудал ирэх сард нээлтээ хийж, анхны зочдоо хүлээн авна.
Дубай дахь инженер, архитектурын гайхамшиг болсон бусад “хамгийн”-уудаас сонирхуулъя.

Хамгийн өндөр орон сууц: Princess Tower
2012 онд ашиглалтад орсон Princess Tower нь 413 метр өндөр, 101 давхар барилга юм.
Хамгийн том худалдааны төв: Dubai Mall
548,127 кв.м талбайтай, 1200 дэлгүүртэй, 160 гаруй буфет, зуушны газартай гэнэ. Түүнчлэн худалдааны төв дотор асар том аквариум, олимпийн стандартад нийцэхүйц хэмжээтэй мөсөн гулгуурын талбай, 22 дэлгэц бүхий кино театрын цогцолбор байдаг гэнэ.
Хамгийн том цанын бааз: Ski Dubai
Арабын их элсэн цөлийн төв хэсэг дэлхийн хамгийн том цанын бааз байдаг. Нийт 22,500 кв.метр талбайг хамрах тус бааз нь жилийн аль ч улиралд ажилладаг бөгөөд цанаар гулгагчдад зориулж, жилд 6000 тонн жинхэнэ цас аваачдаг гэнэ.
Хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж: Burj Khalifa
828 метр өндөр Бурж Халифа цамхаг нь архитектурын жинхэнэ гайхамшиг юм. Дэлхийн хамгийн өндөр байгууламжаас гадна Бурж Халифа цамхагт хамгийн хурдан цахилгаан шат байдаг.
Хамгийн өндөр зочид буудал: JW Marriott Marquis Hotel Dubai
“JW Marriott Marquis Hotel Dubai” нь 355,35 метр өндөр, 77 давхар барилга юм. Хос цамхгийн зөвхөн нэг нь л 806 өрөөтэй гэнэ.