
Энэ үеэр Монголын театрын урлагийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Соёл, урлагийн хорооны 2010 оны үйл ажиллагааны тайлан, соёл урлагийн байгууллагын маркетингийн удирдлагын орчин үеийн чиг хандлага, соёл урлагийн байгууллагын менежментийн урт, дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах арга зүй, мэргэжлийн урлагийн байгууллагыг удирдахуй, театрын уран бүтээлчдийн гоо зүй, дэг журам зэрэг сэдвээр харилцан санал солилцов.
Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын гадаад харилцааны менежмент, дуу бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгын үйл ажиллагааны товч тайланг сонсож, “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийн шинэ уран бүтээлээс үзэж, сонирхлоо.
Р.Бумдарь