Нэгэнт л үндэсний бахархал дээшилж, улсын эдийн засаг сайжирч байгаа хойно жилд ганц болдог Цагаан сарын баярын үеэр Монгол хувцсаа дээдлэгч, гангарагч гишүүд дээл үйлдвэрлэгчдэд тусламж үзүүлэх тал дээр нэг юм бодно байгаа. Эсвэл иргэн бүрт “дээл олгох” талаар хууль санаачилж болох юм. Тэгэхгүй бол цаана чинь үндэснийхээ хувцасаар гангалж золгох биш манай өмнөд хөршийн хир, буртаг ч нь мэдэгддэггүй гялгар куртикаар монголчууд гоёх нь байна шүү. Ядаж байхад Монгол хувцас үйлдвэрлэгчид нь хөдөлмөр гаргаж их чанартай хувцас оёдог болохоор үнээ бууруулахад тун дурамжхан байдаг юм билээ. Тэдэнд эд материалын дэмжлэг үзүүлж чадахгүй юмаа гэхэд бага хүүтэй, бүр болж өгвөл мөнгө нь байгаа бол хэдэн төгрөгийн тусламж үзүүлсэн ч болох юм шиг санагдлаа. Эсвэл ямааны ноолуур зах зээл дээр борлогдох нь тодорхой хойно үүнд өгдөг хөрөнгөөсөө нэг жил ч болов татгалзаад монголчуудаа дээлээр нь гангаруулбал яасан юм бэ. Бид нэг удаа л дээл, малгайгаа авчихвал ойрын хэдэн жил мөддөө хувцас авахгүй. Дашрамд дурьдахад УИХ-ын танхимд дээлээрээ гангардаг Р.Гончигдорж, З.Баянсэлэнгэ, Б.Арвин нарын гишүүд бүр Ерөнхийлөгч ч гэсэн энэ санааг дэмжээд нэг ажил эхлүүлэх байх гэдэгт итгэлтэй байна шүү.
