Ханхүү Харригийн амь насанд заналхийлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Ханхүү Харригийн амь насанд заналхийлжээ

Их
Британийн хатан хаан II Элизаветагийн ач, домогт Диана гүнжийн хүү, 
ханхүү Уильямын дүү,  Ханхүү Харриг өсвөр залуу насанд нь өөр хэн нэгэнд
хамаатуулсан иймэрхүү тодотголоор илүүтэй танилцуулдаг байсан. Ха­рин
өдгөө тэрбээр “Ханхүү Харри” гэдэг нэрээр буюу хувь хүнийхээ хувьд
дэлхий нийтэд танигдах болсон билээ. Ээжээсээ 13 насандаа өнчирч
хоцорсон ханхүү Харри эмээгийн хайртай ач.
Өнөөдөр эрийн
цээнд хүрсэн эзэн хааны угсаа залгамжлах хунтайжийн хувиар хатан хааны
гэр бүлийн гишүүний үүрэг гүйцэтгэгч. Одоогоос хэдэн жилийн өмнө  Челси
хэмээх чинээлэг айлын бүсгүйтэй дотносон хэвлэлүүдийн дуранд өдөр
өнжилгүй өртөж байх үед түүнийг “язгууртнуудын плэйбой” хэмээн нэрлэж
байсан удаатай.

Ханхүү Харри хэдийгээр Их Британи улсын хаадын
гэр бүлийн гишүүн боловч өөрийн сонгосон замыг гэр бүлийнхэн нь үргэлж
дэмждэг. Тиймээс түүний гаргасан шийдвэрийг, үйлдлүүдийг ч эрхэм­сэг
дээдсийнх нь хувьд ёсоор болгодог билээ. Ойролцоогоор дөрвөн сарын
хугацаанд Их Британийн цэргийн албыг Афганистан улсад амжилттай хаагаад
эх орондоо ирсэн. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд түүний амь насанд аюул
заналхийлэл учраад байгаа болов уу гэсэн мэдээлэл язгууртны гэр бүлийн
санааг зовоох болсон. Энэ талаар “Reuters” агентлаг мэдээлсэн.

Их
Британийн ханхүү Афга­нистаны өмнөд хэсэгт орших Гильменд мужид
явуулсан тусгай ажиллагааны үеэр “Талибан” хөдөл­гөөний хээрийн бүсийн
даргыг устгасан нь олныг гайхшруулж байсан. Байл­дааны нисдэг тэрэгний
жолооч түүний хувьд “Apache” загварын сөнөөгч нисдэг тэргийг сайн мэдэх
байлдагч. Тусгай ажиллагааны үеэр ханхүү Харри “Hellfire” пуужингийн
тусламжтайгаар “Талибан” хөдөл­гөөний хээрийн бүсийн даргыг устгасан нь
түүний амь насыг заналхийлэлд өртөхөд хүргэжээ . Хатан хааны агаарын
цэргийн хүчний алба хаагч, тусгай ажиллагааны гол баатар болсон түүний
талаар мэдээллийг хэвлэлээр цацахгүй байх талаар Британийн цэргийн дарга
нар үүрэг өгсөн аж. Агаарын цэргийн албанд тэрбээр газар дээрх байг
сонгон цохилт өгөх, явган цэргийг агаараас дэмжих, нисэх онгоцуудыг
дагалдах зэрэг үндсэн үүрэг багтана. Өмнө нь ханхүү Харри 2008 онд
Афганистанд их бууны чиглүүлэгчийн хувиар 10 долоо хоногийн туршид алба
хааж байсан юм.

Ямартай ч, цэргийн албаа амжилттай хаагаад,
Афганистаныг орхих бэлтгэлээ хийж байхад нь сэтгүүлчид түүнтэй ярилцлага
хийх үеэр “Таны амь нас аюулд ороод байхад та зүгээр мэт байх юм. Таныг
Их Британи улсын хувьд чухал хүн гэдгийг бүгд мэднэ. Яагаад ийм тайван
байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би эх орныхоо нэрийн өмнөөс энэ
удаагийн цэргийн албыг амжилттай хаагаад ирсэндээ баяртай байна. Цаашид ч
дахин хэдэн сарын алба хаах хүсэлтэй байгаа. Гэр бүлийнхнийхээ хувьд
чухал хүн гээд би цэргийн албанаас татгалзах нь оновчтой шийдвэр биш”
гэсэн товч хариултыг өгсөн юм.

“Уэльсийн армийн ахмад” цол­той
ханхүү Харри  цэргийн алба хаах сонирхолтой байгаа нь Хатан хааны гэр
бүлд хэрхэн нөлөөлөх талаар хэвлэлийнхэн онцолсоор бай­на. Дэлхийн өнцөг
булан бурт өөрийн найз нөхөдтэйгөө зугаацаж, сонирхолтой байдлаар
чөлөөт цагаа өнгөрөөдөг түүний амь насанд халдахгүй гэхийн баталгаа
байхгүй билээ. Тиймдээ ч  Их Британийн Хатан хааны тусгай хамгаалагчид
хаа явсан газарт нь аюулгүй байдлыг сахидаг талаар BBC агентлаг
мэдээлсэн.

Өдгөө 28 настай түүний хувьд эцгийнхээ амнаас гэр
бүлтэй болох хэрэгтэй гэсэн зөвлөгөөг удаа дараа сонсоод байгаа. Мөн
сэтгэлдээ нийцэх эмэгтэйг одоохондоо олоогүй байгаадаа сэтгэл дундуур
явдаг тухайгаа сэтгүүлчдэд нуулгүй ярьжээ. Өнгөрсөн есдүгээр сард
Афганистанд ирсэн ханхүү Харриг хэвлэлийнхэн “АНУ-д болсон хэрэг явдлаас
хойш ханхүү Харригийн нүцгэн зураг Хатан хааны гэр бүлийн нэр төрийг
гутаах болсон. Тиймээс л тэр Афганистанд цэргийн алба хаахаар очсон”
хэмээн онцолсоор байсан юм. Афганистан дахь Гильменд тосгоны ойролцоо
байрлах Их Британий “Camp Bastion” цэргийн баазад дөрвөн сарын цэргийн
албыг ийнхүү амжилттай хаагаад ирсэн тэрбээр өөрийн нэр төрийг сэргээсэн
талаар дэлхийн томоохон агентлагууд онцолсоор байна.

Түүнийг анх
баазад ирэхэд талибанчууд долоо хоногийн дараа бааз руу дайралт хийсэн.
Энэ үеэр ханхүү Харрийг аюулгүй газар руу хүргэсэн байсан талаар
“Guardian” мэдээлсэн. Британийн Батлан хамгаалах яамны нарийн бичгийн
дарга Филип Хэммонд “Харриг шалгах гэсэн талибанчуудын дайралт амжилтгүй
болсон. Нэг төрлийн ханхүүг туршиж үзсэн дайралт байсан гэдэгт
эргэлзэхгүй байна” хэмээсэн. Харин талибанчууд “Мухамедийг гутаан
доромжилсон киноноос болж лалын шашинтнууд хилэгнэж янз бүрийн
эсэргүүцэл жагсаал хийж байгаа. Энэхүү халдлага нь үүний нэг гэдгийг
ойлгох ёстой” гэж тайлбарлаж байна.

Удахгүй авга ах болох түүний
хувьд энэ жилд “Ханиа олно гэдэгт найдаж байгаа” гэсэн өгүүлбэрийг
сэтгүүлчдэд “амласан” байна. Харин өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт
ханхүү Харриг заналхийлсэн бичлэгийг цахим хуудаснаа тавьсан нь дуулиан
тарьсан. Үүгээр Талибаны хөдөлгөөний нэгэн төлөөлөгч Афганистанд цэргийн
алба хаагаад эх орондоо ирсэн ханхүүг “хөнөөнө” гэдгээ мэдэгдсэн. Алан
хядагч Забиулла Можахед, II Елизаветагийн ач хүүг “¹1 бай” хэмээн
нэрлэсэн талаар ОХУ-ын “Утро в Москве” сайт онцолсон юм. Забиулла
Можахед “Бидний тэмцэл үргэлжилж байна. Бид одоо ханхүү Харрийг олзолж
авахын тулд бүх хүчээ дайчилна. Хэрвээ амьдаар нь барьж чадахгүй бол
түүнийг хөнөөнө” хэмээн заналхийлсэн байна.

Б.БААТАР

 Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж