
Өнгөрсөн онд удтал хүлээлгэсэн анхны бие даасан “Picnic” цомгоо өлгийдөн авсан дуучин Г.Тэнүүн “Romantic night” амьд, ковер тоглолтоо гэгээн хайрын өдөр буюу ирэх хоёрдугаар сарын 14-нд хийхээр товоо дуулгалаа. “iloft function house”-д болох түүний тоглолтыг жүжигчин, хөтлөгч Анхаа болон “TV cocktail” хамтлагийн залуус хөтлөх юм байна шүү, залуус аа.
Мөн дуучин Г.Тэнүүний амьд хөгжмийн хамтлаг болон түүний вокалистаар “Universe best songs”-ын наадмын шилдэг оролцогч Урнаа, Энгүүн, Sound of kiss-ын Номин дуулах нь ээ. Г.Тэнүүний хайрын баяраар хийх ковер тоглолтын тайзнаа түүний хамт “Татар” хамтлаг залуусыг доргиох бол, жааз дуучин Б.Солонго жааз хэмнэлд уяраан, “Камертон-2” шоуны шилдэг оролцогчид болсон Б.Оргил, Б.Замбалгарав шинэ эрч хүчийг мэдрүүлнэ гээд тоглолт тэр чигээрээ гэнэтийн бэлгээр дүүрэх байх нь.
Мөн “Романтик үдэш”-т тэр бүр тайзнаа гараад байдаггүй ховор эрхмүүд саатах гэнэ. Тэдгээр хүндтэй зочид бол “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, дуучин Бат-Оргил нар байна гэсэн шүү. Тоглолтын тасалбарыг ирэх хооёрдугаар сарын 6-наас эхлэн “iloft function house”-аар худалдаалах бөгөөд үнэ нь 20 мянган төгрөг юм байна.
Хайрын баяраар эгшиглэх тоглолтын тов ар араасаа урсах нь ээ.