Шинэ оны өмнө Энэтхэг улсыг зорьж, элэг шилжүүлэн суулгах хагалгаа
хийлгэхээр явсан М.Сайханбилэг хүү өнөөдөр хагалгаанд орно.
хийлгэхээр явсан М.Сайханбилэг хүү өнөөдөр хагалгаанд орно.
Төрөөд хоёр сарын араа цөсний төрөлхийн
битүүрэлтэй гэж оношлогдон яаралтай хагалгаанд орох шаардлагатай байсан ч
энэ хагалгааг Монгол Улсад хийх боломжгүй тул Монголын ард түмнээс
хандивын тусламж хүсч байсан юм. Одоогоор зардлын 70 хувь нь буюу
хагалгаанд орох мөнгө нь цугларсан гэж М.Сайханбилэг хүүгийн өвөө нь
хэллээ.
Хүү хагалгаанд орсны дараа хоёроос гурван сарын
хугацаанд эмчилгээ хийлгэх бөгөөд гурван сарын дараа дахин шинжилгээ
өгөх шаардлагатай юм байна.