Таро Асо: Хөгшин хүмүүсийг хурдан үхүүлсэн нь дээр

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Таро Асо: Хөгшин хүмүүсийг хурдан үхүүлсэн нь дээр

Японы
шинэ Засгийн газар бүрэлдээд нэг сар болов уу үгүй юу нэгэн сайд нь
хэдэн сая сонгогч­доо доромжилсон мэдэг­дэл хийж шуугиан тари­лаа.

Сангийн
сайд Таро Асо “Хөгшин, настай хү­мүүс улс орны төсөв сан­хүүд ихээхэн
гай болж байна. Хөгшин хүмүүсийг асарч сувилахаа больж, зөнгөөр нь
хурдан үхүүлэх хэрэгтэй. Тэгвэл улс тэд­ний эмчилгээ, асаргаанд
зар­цуулдаг асар их зард­лыг хэмнэнэ” хэмээн ярь­жээ. Тэрээр Үндэсний
зөв­лө­лийн чуулганы үеэр нийг­мийн даатгалын асуу­дал хэлэлцэж байхад
дээрх мэдэгдлийг хийсэн аж.

“Тэр хүн үхэхийг хүсч байхад түүнийг
үхүүлэх­гүй амьдруулаад байгааг бурхан хүсэхгүй байх. Ми­ний бүх асаргаа
сувил­гааг Засгийн газар төлж байгааг өглөө бүр сэрэхдээ мэдвэл надад
лав харам­салтай санагдах бол­но” хэмээн 2008-2009 онд Японы Засгийн
газ­рыг удирдаж байсан Т.Асо ярьсан байна. Зарим хэв­лэл Сангийн сайдын
эрээ­гүй мэдэгдлийг эрт дээр үед японууд эцэг эхээ хөгш­рө­хөөр нь үүрч
ууланд аваачаад амьдаар нь нөгөө ертөнцөд үддэг байсан уламжлалтай
зүйрлэн би­чиж байна.

Японы хүн амын дунд хөгшрөлт улам нэмэгдэж,
тэр хэрээр улсаас тэдэнд зарцуулах мөнгө, төсөв өссөөр байгаа нь үнэн
ажээ. Эдүгээ тус улсын 125 сая иргэний 25 хувь нь 60-аас дээш насны
хүмүүс байна. 50 жилийн дараа энэ үзүүлэлт 40 хувьд хү­рэх төлөвтэй
байна.

Сангийн сайдын ха­жуу­гаар дэд Ерөнхий сай­дын албан
тушаалтай 72 нас­тай Таро Асо ямар ч найд­варгүй үедээ орсон
хөгш­чүүдийн арчилгаа су­вил­гааг нь зогсоох ёстой хэ­мээн үзэж байгаа
аж.

“Ийм арчилгаа, эмчилгээ на­дад лав хэрэггүй. На­майг хөгширч
насгүй боло­хын цагт зөвхөн амьс­га­луу­лахын тулд эмчилгээ су­вилгаа
хийлгэх хэрэггүй гэдгийг би гэр бү­лийн­хэндээ захисан” хэ­мээн тэрээр
өгүүлэв.

Хөгшин хүмүү­сийн асаргаа Японы нийг­мийн халамжийн нэг
“чу­хал” сэдэв болсоор иржээ. Сая­хан гаргасан судал­гаа­гаар, арван
япон айл тут­мын дөрөв нь 65-аас дээш насны нэг ги­шүүн­дээ ул­саас
тусламж тэт­гэмж ав­даг нь харагд­жээ. Үүний зэ­рэгцээ, гэртээ
ганцаа­раа амьдар­даг хөгш­чүү­дийн үхэл нэ­мэгд­сээр бай­гаа нь бас нэг
томоохон уриа дууд­лага болж байгаа юм. 2010 оны байдлаар, Японд 4.6
сая тэт­гэв­рийн хөгшин гэртээ ган­цаараа амьдарч байгаа дүн гарчээ.
Шинэ Зас­гийн газар ирэх дөрөв­дүгээр сард батлах төсөв дээрээ нийгмийн
халам­жийн зард­лыг буу­руу­лах санаа­тай байна.

Н.МӨНХЖИН

Эх сурвөлж: "ЗУУНЫ МЭДЭЭ"  сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж