
Тус нээлттэй өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Брокер, дилерийн компаниуд, төлбөр тооцоо гүйцэтгэгч банкууд зэрэг хөрөнгийн зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд нэг дор байрлаж олон нийтэд брокерийн болон төлбөр тооцооны данс нээх, данстай иргэдийн дансыг шүүх, ногдол ашгийн талаарх мэдээлэл өгөх, үнэт цаастай холбоотой мэдээ мэдээллээр хангах, иргэдийн санал хүсэлтийг бүргэн авч “нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх юм байна.
Тус өдөр хувь хүн иргэний үнэмлэх, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар, хүүхэд бол төрсний гэрчилгээ, сүүлийн 6 сард авахуулсан цээж зурагтай очин брокерийн болон төлбөр тооцооны дансаа нээлгэх боломжтой юм байна.