&#34Lexus&#34 хямд үнэтэй кроссовер танилцуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

&#34Lexus&#34 хямд үнэтэй кроссовер танилцуулна

Тоёота компанийн люкс брэнд болох Лексас компани шинэ хямд ангиллын кроссоверыг энэ жилийн сүүлээр концепт байдлаар танилцуулахаар төлөвлөөд байна. Дэлхийн худалдан авагч нар илүү жижиг хэмжээтэй кроссоверыг сонирхох нь ихэссэн бөгөөд Лексас компани энэ боломжийг алдахгүй байхаар шийдсэн юм. Тэд хямд ангиллын кроссоверыг гаргаснаар компанийн орлогод сайнаар нөлөөлөх болно гэж үзэж байгаа юм.

Шинэ хямд ангиллын кроссоверыг 2013 Toyota RAV4 загвар дээр суурилан бүтээх магадлалтай ба NX 200t болон NX 300h нэрээр гаргах төлөвтэй байна. Улмаар ирээдүйн загваруудад 2.0 литрийн турбо болон 2.5 литрийн Аткинсоны циклээр ажилладаг хөдөлгүүрийг санал болгож магадгүй байна. Ямартай ч 2013 оны сүүлээр Токио Авто Шоу эсвэл өөр аль нэгэн томоохон шоун дээр танилцуулах нь баттай юм.

Эх сурвалж: www.autohelp.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж