Морин хуурч Н.Жигжиддорж Японд тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Морин хуурч Н.Жигжиддорж Японд тоглолтоо хийнэ

Монгол Улсын Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Н.Жигжиддорж гэхээр хүмүүс Жийгээ хэмээн андахгүй. Хөгжимд дуртай хэн хүний сэтгэлийг уран бүтээлээрээ татдаг тэрээр ирэх дөрөвдүгээр сарын 6-нд арлын Япон улсад тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр уг тоглолтоо “Portrait of Morinkhuur” хэмээх анхны бие даасан цомгийн нэрээрээ нэрлэжээ. Морин хуурч Жийгээгийн “Portrait of Morinkhuur” хэмээх орчин цагийн морин хуурын хөгжилд шинэ хуудсыг нээсэн анхны цомогт нь Монголын нэрт хөгжмийн зохиолчид болох  С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Н.Жанцанноров, З.Хангалын бүтээлүүд болон дэлхийн алдартай хөгжмийн зохиолч Жон Уильямс, Эннио Морицион, Астор Пиазолла, Вилла Лобос нарын бүтээлүүд багтсан юм. Уг тоглолтод ч эдгээр уран бүтээлүүдээсээ дээжлэн хүргэх нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж