Залуу дуучин Насаа эх орондоо иржээ

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Залуу дуучин Насаа эх орондоо иржээ

“Universe best songs-2012” наадмын хоёрдугаар байрын шагналт, МУГЖ Сарантуяагийн шавь, залуу дуучин Л.Насанбуян гэхээр хүмүүс андахгүй. Тэрээр гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа өөрийн дуу хоолойгоо хүргээд эх орондоо иржээ. Насаа  өөрийн фэйсбүүк хуудаснаа “багшийнхаа дэмжлэгээр өнгөрсөн жил АНУ, Солонгос, Казахстан, Белги, Их Британи, Швейцарь зэрэг улсуудаар очиж, тэнд буй Монголчууддаа дуулж мэндчиллээ, мөн АНУ-д буй хэсэг монголчуудтайгаа хамт байж шинэ оныг угтлаа” гэж бичсэн байна. Одоогоор эх орондоо ирээд буй дуучин бүсгүй шинэ уран бүтээлдээ ороод байна. Тэрээр өөрийгөө “би цэцэрлэгт байхаасаа л хөгжим тоглодог, дуулдаг хүүхэд байлаа. Өөрийгөө урлагийн хүн болоогүй бол ер төсөөлдөггүй, тэгэхээр би энэ хорвоод дуулах гэж ирсэн бололтой” гэж тодорхойлжээ.

М.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж