Бейонсе ам барьсан уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Бейонсе ам барьсан уу?

АНУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Барак Обама хоёр дахь бүрэн эрхийн хугацааг хэрэгжүүлэхээр өнгөрөгч даваа гаригт тангараг өргөсөн билээ. Хэзээнээс олны анхаарлын төвд байсаар ирсэн Ерөнхийлөгчийн инагурацийн ёслолыг хааж, дуучин Бейонсе АНУ-ын Төрийн дууллыг эгшиглүүлсэн. Гэвч дуучин бүсгүй “The Star Spangled Banner” дууг амь барьж дуулсан гэх шум өдгөө цахим ертөнцийн халуухан сэдэв болоод байна. Дээрх мэдээллийг анх АНУ-ын Тэнгисийн явган цэргийн албаны хэвлэлийн төлөөлөгч дэлгэсэн гэнэ. Зарим шар хэвлэлүүд ч энэ тухай мэдээлж байна. Харин дуучин бүсгүй өөрөө албан ёсны тайлбар, мэдэгдэл хийгээгүй байна.

Гэхдээ Бейонсе ам барьсан ч бай, үгүй ч бай, Төрийн дууллыг ам барьж дуулах нь зөвхөн Бейонсед тохиолдсон зүйл биш гэнэ. Өмнө нь попын хатан хаан гэгдэх Уитни Хьюстон, дуучин Женнифер Хадсон нар “Super Bowl”-ын шоунд төрийн дууллыг ам барин дуулж байсан удаатай аж. Түүнчлэн Элтон Жонн, Мадонна нарын “акулууд” ч олныг хамарсан, чухал арга хэмжээний үеэр, товчхондоо бол алдаа гаргах эрхгүй арга хэмжээнд ам барьж дуулсан нь бий гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж