Нээлттэй өдөрлөг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.25-нд нийтлэгдсэн

Нээлттэй өдөрлөг зохион байгуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагаанд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй өдөрлөгийг өнөөдөр 10.00 цагт ШУТИС-ийн Төв номын сангийн байранд зохион байгуулах гэж байна. Энэ үеэр тус байгууллагад нэвтрүүлж буй шинэ арилжааны систем болох цахим худалдан авах ажиллагааны “MEPS” системийн тухай анх удаа танилцуулах, системд иргэд, аж ахуйн нэгжүүдийг бүртгэж, цахим гарын үсэг олгох юм байна.

Тус байгууллага нь төрийн болон орон нутгийн өмчөөр өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг зуучилдаг бөгөөд төрийн байгууллагуудын мэдээллийн сан, ажил үйлчилгээг цахим орчинд шилжүүлэх болсонтой холбоотойгоор ийнхүү  үйл ажиллагаандаа цахим гарын үсгийг  нэвтрүүлж байгаа ажээ. Худалдан авах ажиллагааны хувьд цахим гарын үсгийг ашигласнаар цаг хэмнэх, цаасан бичиг баримтаас татгалзаж, баталгаажуулах гарын үсгийн олон газарт зурах шаардлагагүй болж, эдийн засгийн үргүй зардлыг гаргахгүй болохоос гадна нууцлал өндөр байх тухай албаныхан онцолж байна. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн компаниудад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаа аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид уг нээлттэй өдөрлөгт ирж, худалдан авах ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж