
“Эрдэм”, “Номун далай” ахлах сургуулиудын “Эко клуб”-ын хүүхдүүдэд дэлхийн усны өдрийг тохиолдуулан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Усны тухай” сэдвээр сургалтыг хийж, клубын үйл ажиллагааг цаашид идэвхитэй байлгах талаар ярилцлага зохион байгуулжээ. Мөн “Устай газарт амьдрал байдаг”, “Эх орондоо хайртай хонгор нутгийн иргэн таньд”, “ИББЦГ-ын хамгаалалтын захиргаа” зэрэг бичил товхимол бэлтгэж ард иргэдэд тараасан байна.
Түүнчлэн Баянхонгор сумын иргэдэд байгаль хамгаалагч нар хамтран “Байгаль хамгаалах анхан шатны сургалт” хийсэн бол Бөмбөгөр, Баацагаан, Богд сумдад “Дэлхийн усны өдөр”, “Усны жил”, “Цаг уурчдын өдөр”-ийн төлөвлөгөө гаргаж, төлөвлөгөөний дагуу АХА цэнгээнт нэвтрүүлэг хийжээ.
Ус цаг уур, орчны шинжилгээний алба, “Чандмань” компанитай хамтран зохион байгуулсан Дэлхийн усны өдөрт зориулсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ЭССЭ” бичлэг болон гар зургийн уралдааны дүнг энэ үеэр танилцууллаа.