
Аялал жуулчлалын салбарт өнөөдөр дагаж мөрдөж буй хууль эрхзүйн орчин хангалттай бус байгааг олон нийт шүүмжилдэг. Тиймээс аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг цоо шинэ төвшинд хүргэх, энэ талаар иргэдийн үнэлэлт дүгнэлтийг сонсох аяныг эхлүүлээд байгаа ажээ. Хууль эрхзүйн орчны шинэчлэлтэд салбарынхан ихээхэн идэвхтэй оролцож байгаа талаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас мэдээлэл хийх гэж байна. Маргааш Хэвлэлийн хүрээлэнд 13.00 цагаас болох хэвлэлийн бага хуралд салбарын яамныхан болон зочид буудлуудын холбоо, аялал жуулчлал, сургалт, судалгааны төвийнхэн оролцох юм байна.
Д.ЦЭЭНЭ