
-НМЕГ-аас ”Атар” талхыг хүнсний эрүүл ахуйд нийцэхгүй байна хэмээн анхааруулж, ууттай болгохыг шаардсан. Шаардлагын дагуу “Атар” талхыг ууттай болгосон тул үнээ нэмсэн хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. “Атар” талхны үнэ нэмэгдсэнүү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Атар” талхны үнэ нэмэгдсэн тухай мэдээлэл гарсан байсан. Албан ёсны эх сурвалжаас тодруулга аваагүй мөртлөө ташаа мэдээлэл гаргасанд харамсалтай байна. “Атар” талхны үнэ нэмэгдээгүй ээ. Бид хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу сонголт л бий болгосон. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч савласан, савлаагүй, зүссэн, зүсээгүй, хар, цагаан “Атар” талхнаас сонголт хийх боломжийг бий болгосон.
-Тэгэхээр хэрэглэгч хуучин үнээр буюу 630 төгрөгөөр “Атар” талхаа худалдаж авна гэсэн үг үү?
-Тийм ээ. Савлагаагүй “Атар” талхыг 630 төгрөгөөр аль ч дэлгүүрээс худалдан авах боломжтой. Бид шинээр стандартад нийцсэн сав, баглаа боодол, хаяг шошготой “Атар” талхыг 800 төгрөгөөр худалдаалж эхэлсэн. Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлага, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль зэрэгт нийцүүлэн ийн савлаж худалдаалах болсон.