Тавантолгойн нүүрсний ордын талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.13-нд нийтлэгдсэн

Тавантолгойн нүүрсний ордын талаар хэлэлцэнэ

Маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай асуудлаар хэлэлцэх гэж байна. Иргэний хөдөлгөөнүүд болон эдийн засагчдын зүгээс шүүмжлэлд өртөж, олон нийтийн анхааралд байгаа энэхүү ордыг ашиглахдаа үндэсний хөрөнгө оруулагчдаа түших хэрэгтэйг Ерөнхий сайд онцолж байсан ч хэрхэх нь хараахан тодорхойгүй байгаа юм.
Түүнчлэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр” батлах , “Хүн амын нутагшил суурьшлын ерөнхий төсөл” боловсруулах , Монгол Улсын 2010 оны төсвийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах , БНАСУ-д буцалтгүй тусламжаар мах нийлүүлэх тухай, Ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн  чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлт, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2009 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хийсэн үнэлгээний дүн, худалдан авах ажиллагааны 2010 оны төлөвлөгөөний талаар танилцуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж