
БСШУ-ы сайдын 2010 оны 299 тоот тушаалын дагуу зохион байгуулж буй энэ наадмын шалгаруулалт аймаг, бүс, нийслэл, улсын гэсэн шат дарааллаар болно. Тухайлбал, зүүн бүсийн аймгийн ардын авьяастнуудыг яруу найраг, уртын дуу, үндэсний хөгжим, уран дархан, үйл урын урлаг, аман хуур зэрэг 14 төрлөөр тавдугаар сард шалгаруулж, улсын хэмжээний наадамд оролцох эрх олгох юм.
Наадмын шилдгүүд долдугаар сард тодорно.
Н.Наран