Машины утаа тархинд муу нөлөөтэй

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Машины утаа тархинд муу нөлөөтэй

Машины утаанаас үүдэлтэй агаарын бохирдол ой санамжид маш муугаар нөлөөлдгийг АНУ-ын судлаачид тогтоолоо. Ой санамжаа алдах алзимерийн өвчин үүсгэж болох талтайг ч сануулав. Долоо хоног тутам 15 цаг машины утаатай агаараар амьсгалсан туршилтын хулганы ой санамж 10 долоо хоногийн дараа муудаж эхэлжээ.


Хүний үсний ширхгийг мянга хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй бохирдол машины шүүлтүүрээр торохгүй гарч ирээд агаарт дэгддэг ажээ. Харин тэр өчүүхэн “дайснууд” хэмжээнээсээ хэдэн сая дахин том нөлөөг тархинд үзүүлдэг байна. Мэдээж тун муу нөлөөг. “Тэр бохирдол хүний нүдэнд үзэгдэхгүй. Гэвч амьсгалаар дамжин бидний биед ороод тархины үйл ажиллагааг гэмтээдэг” хэмээн Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтэн Калеб Финч өгүүлж байна.


Судлаачдын үзэж байгаагаар энэ нь уураг тархины ой тогтоолтын үйл ажиллагаанд илүү хор хөнөөлтэй гэнэ. Одоо эрдэмтэд энэ туршилтын үр дүнг хүн дээр батлахаар бэлтгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж