Зургаан давхраас унаж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.24-нд нийтлэгдсэн

Зургаан давхраас унаж амиа алджээ

Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн арванхоёрдугаар хо-роонд байрлах “High class” зочид буудлын зургаан давхрын цонхоор  34 настай эмэгтэй унаж амиа алдсан хэрэг гарсан. Тэрээр тухайн үед “High class” зочид буудлаар нэг эмэгтэй найз болон хятад иргэнтэй хамт үйлчлүүлж байжээ. Хятад иргэнтэй тус өдөр найзаараа дамжуулж танилцсан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, тэднийг мөнгөнөөс болж маргалдсан гэсэн юм. Учир нь уг эмэгтэй тус хятад иргэнтэй тохирч орсон бөгөөд орсон хойноо хятад иргэн мөнгөө өгөхгүй байжээ.

Тиймээс хохирогч эмэгтэй мөнгө өгөхгүй бол үсэрлээ хэмээн айлгаж  өөрийн өрөөнөөс гарч буудлын зургадугаар давхрын 407 тоот өрөөний цонхон  дээр очжээ. Гэвч удалгүй эмэгтэй буудлын зургадугаар давхрын цонхноос унаж, төмөр сараалжин торонд зоогдож амиа алдсан байна.

Гэхдээ өөрөө үсэрсэн эсвэл хүн түлхсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

    Тиймээс цагдаагийн байгууллагаас эмэгтэйг амиа хорлосон уу, хэн нэгний гарт амиа алдсан уу гэдгийг шалгаж эхэлжээ.

    Мөн уг хэрэгт тус өдөр буудалд байсан хүмүүсээс байцаалт авч байгаа бөгөөд хэрэгт хамт байсан хятад иргэнийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Тус хятад иргэн нь манай улсад хараар ажиллаж байсан аж.

Б.ЗОЛБОО
Эх сурвалж: WWW.24TSAG.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж