“Womad” 11-нд дүнгээ гаргана

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Womad” 11-нд дүнгээ гаргана

Гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа олон улсын язгуур урлагийн “Womad” наадам Абу-Даби хотноо эхэлжээ. Анхны наадамд ихэвчлэн Хойд Африкийн уран бүтээлчид оролцож байсан бол өнгөрсөн оныход франц гитарчин Тити Роби болон Монголын хөөмийч Хангай нар оролцон үндэсний хөгжим, урлагаа сонирхуулж байсан. Харин энэ удаа Их Британи болон Карибын тэнгисийн орнуудын уран бүтээлчид язгуур урлагаа сурталчилж байна. Абу-Дабигийн наадам өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ.
Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж