“Voice” “Хаврын баяр” наадамд оролцоно

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

“Voice” “Хаврын баяр” наадамд оролцоно

БНАСАУ-д жил бүр зохион байгуулдаг Азийн урлагийн “Хаврын баяр” наадамд “Voice” хамтлаг оролцохоор энэ сарын 9-нд эх орноосоо мордоно. Тус хамтлагийнхан “Хаврын баяр”-т оролцож ирээд “Дорнын сондор Улаанбаатар” дууныхаа клипний зураг авалтад орох аж.
Энэ дууг Улаанбаатар хотын сүлд дуу болгосон учраас клип хийх хөрөнгө мөнгийг нийслэлийн төсвөөс шийдэж өгчээ. Мөн “Морин хуур 2010” наадмын шилдэг аравт шалгарсан “Хайрлан шүтэх эх орон” дуугаа дүрсжүүлэхээр төлөвлөжээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж