
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр 14.00 цагаас “Хангарьд” ордны хурлын А танхимд болно. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн зургаан дүүргийн Тохижилт үйлчилгээний компаниуд /ТҮК/-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын нэгдсэн дүн, “Монгол цэргийн жавхаа” уралдааны болзлыг батлах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудыг гадаад улсад томилолтоор ажиллуулах журмын тухай хэлэлцэх юм байна.
Д.ЖАРГАЛ