
Төлөвлөгч эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй, Тайвань, Швед, Японд мэргэжил дээшлүүлсэн юм байна.
Түүнчлэн 1986-2000 онд Өвөрхангай аймгийн захиргаанд мэргэжилтэн, хэлтсийн дарга, ИТХ-ын даргаар, 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2009 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга зэрэг албыг хашиж байв гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.