
Монгол Улс нь НҮБ дахь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргаар ажиллаж буй энэ цаг үедээ хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилох алхам хийхээр оролдож буй нь дэлхийн улс орнуудын өмнө нэр хүндээ хугалах, цаашилбал дэлхийд Монгол Улсыг таниулж буй ардчиллаасаа ухарч байгаа хэрэг болох вий гэж Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн холбоо үзэж байна. Монголын ардчилал 23 жилийнхээ түүхэнд анх удаа ардчилсан автортой Засгийн газартай болж анх удаа ардчилсан, сэтгүүлч Ерөнхийлөгчтэй байгаа энэ үедээ ийнхүү ардчиллын үнэт зүйл болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдаж буй үйл ажиллагаагаа эргэн харж засч залруулахыг хүсч байна.
Сүүлийн үед Засгийн газраас иргэний хувийн өмч рүү хэт халдаж, хааж хориглох шийдвэрүүд удаа дараа гаргахыг завдаж байгаад мөн адил харамсаж байгаа болно. Хэвлэл мэдээлэл ч бас хувийн өмч юм. Энэхүү хувийн өмч рүү Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль хэмээх гоёмсог нэрийн дор халдахаар завдаж, Үндсэн хуулиар олгогдсон ард түмний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдэх эрхийн эсрэг хийж буй үйл ажиллагаа болгоныг бид тууштай эсэргүүцэх болно гэдгээ мэдэгдэж байна.
Монголын өдөр тутмын сонинуудын холбоо
Мэдээллийн сайтуудын ассоциаци
Монголын сонины холбоо
Суваг телевизүүдийн холбоо
Монголын телевизүүдийн холбоо