
Индонезийн “Green Institute” –ийн захирал Чалид Мухаммед дээрх маргааны гэрч бөгөөд “Рио Тинти” групп Индонезийн “Kelian” алтны уурхайд хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулж байсан гэж буруутгаж байгаа юм байна. Нью Йоркийн хуулийн нэгэн фирмийн ажилтан Мэг Таунсэнд “Рио Тинто” групп “Eagle Mine” уурхайг ашиглах явцдаа тус бүсийн усыг бохирдуулж, байгаль орчныг сүйтгэсэн, мөн нутгийн уугуул иргэдийн эрхийг зөрчсөн олон үйл явдалтай холбоотой хангалттай баримт байгаа аж. “Оюу толгойн хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл говийн бүсэд хэрэгжүүлэх гэж буй зэс, алт олборлох “Оюутолгой” төсөл улам бүр багасч буй усны нөөцийг шавхана” гэж анхааруулсаар байгаа билээ. Индонезийн “Green Institute”-ийн захирал Чалид Мухаммед “Рио Тинто нийгмийн өмнө хариуцлага хүлээнэ гэдэг ч үнэн хэрэгтээ огт тийм биш” гэжээ.
АНУ-ын Юта мужийн “Salt Lake” хот дахь “Рио Тинто”-гийн олборлолтын үйл ажиллагаа агаар бохирдуулж байгааг хотын оршин суугчид эсэргүүцэж, хүний эрхийг зөрчиж, байгаль сүйтгэж байгааг нь хурлын үеэр театрчилсан тоглолтоор харуулах гэнэ.
Н.Энх