Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Нярайн цогцос олджээ

Чингэлтэй дүүргийн арвантавдугаар хороонд байрлах “Алтан Хайлааст” дэлгүүрийн урд жалганд хүүхдийн цогцос уутанд хийж хаясан хэрэг өчигдөр гарчээ. Иргэдээс ирсэн дуудлагын дагуу харьяа дүүргийн цагдаагийн ажилтнууд очиж шалгахад дээрх дэлгүүрээс 70 метр орчим зайд гялгар уутанд хийсэн 50 см орчим урттай, хүйс ихсээс нь салгаагүй нярай хүүхдийн цогцос байжээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж