Том оврын 200 автобусыг нэмж үйлчилгээнд нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Том оврын 200 автобусыг нэмж үйлчилгээнд нэвтрүүлнэ

Сар шинийн  баярыг угтан  нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдийн хэт төвлөрөлтийг сааруулан, худалдаа хийх нөхцлийг хангах үүднээс нийслэлийн Засаг дарга зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх  тухай захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдийн бямба, ням гаригт автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон юм.  Энэ үеэр өөрийн автомашинаар хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон иргэдэд худалдаа хийж боломжийг хангах үүднээс 12 чиглэлд 53 буухиа автобусыг явуулахаар болсон бол тухайн өдрүүдэд мөн  том оврын 200 автобусыг  бүх чиглэлд  нэмэлтээр  явуулж иргэдэд үйлчилэхээр болсон байна   гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж