Хэлээгүй юу, би мартамхай гэж

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Хэлээгүй юу, би мартамхай гэж

Онигоо 1: ЭМЧ, ӨВЧТӨН ХОЁРЫН ЯРИА


Өвчтөн: -Эмч ээ, би сүүлийн үед их мартамхай бо­лоод байна аа. Барьсан тавьс­наа ч мэдэхээ болилоо.

Эмч: -Яг юуг мартаад байна.

Өвчтөн:
-Юу, юу мартсан гэж. Та юу яриад байгаа юм бэ.

Онигоо 2: АРДЫН НАМ БОЛОН СӨРӨГ ХҮЧНИЙ ЯРИА

Ардын нам: -УИХ-ын 2012 оны сонгуулийг холимог тог­тол­цоогоор явуулах нь зөв юм байна. Мажоритор тогтол­цооноос татгалзахгүй бол улс төр “бохирдож”, улстөрчид сүүлдээ айлын гэр барьдаг болох нь.

Сөрөг хүчин:
-Холимог тог­толцоо  сонгох нь ч зөв. Бид ч дэмжиж байна.

Ардын нам:
-Юу яасан холимог тогтолцоо вэ. Та нар юу яриад байгаа юм бэ. Хоёр танхимтай парламенттай болох уу, мажоритор тогтолцоог сон­гох уу л гэж манайх яриад байгаа шүү дээ. 

Онигоо 3: СӨРӨГ ХҮЧНИЙ ДОТООДОД ӨРНӨСӨН ШИВНЭЭ

Намын дарга: -Ардын намын саналыг дагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах за­маар хоёр танхимтай болчих­вол зүгээр юм биш үү, нөхөд өө.

Намын гишүүд: -Юу яасан хоёр танхим бэ. Та ин­гэж болохгүй. Бид холимог тогтолцоог дэмжинэ гэж яриа биз дээ.

Намын дарга:
-Мэдэхгүй ээ. Мартчихсан байна. Ер нь сүүлийн үед би өөрийгөө мар­тамхай болоод байгаа гэж хэлсэн санагдах юм.

Намын гишүүд:
-Та мар­тамхай, мартамхай гэхэд сон­гуулийн тогтолцооны өөрч­лөл­тийг мартаж болохгүй шүү дээ.

Намын дарга:
-Ямар сон­гуу­лийн тогтолцоо вэ. Та нар юу яриад байна аа. Бид чинь хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт сайн байгаа тухай л ярьж бай­сан биз дээ…

Тайлбар:
Сэтгэцийн эмгэг­тэй өвчтөн мартамхайгаа хэ­лээд л мартчихдагтай адил­хан Ардын намынхан өн­гөр­сөн оны сүүлчээс ярьж эхэл­сэн сонгуулийн холимог тогтол­цоогоо өнөөдөр аль хэдийнэ март­чихсан бололтой. Гэхдээ марталт нь өвчний улмаас бус, улс төрийн ашиг хонжоо хайсандаа сайн дураараа туссан “халдварт өвчин” гэдэг нь ойлгомжтой.  

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж