Польшийн айлчлал өндөрлөж, Давост ирлээ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Польшийн айлчлал өндөрлөж, Давост ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд найрамдах Польш улсад хийсэн төрийн айлчлал тус улсын Гданьск хотноо орших “Эрх чөлөөнд хүрэх зам” музейг үзэж сонирхсоноор өндөрлөж, Швейцарийн Давос хотод хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Дэлхийн эдийн засгийн ээлжит чуулга уулзалтад оролцох юм. Дэлхийн улс орнуудын удирдагчид оролцдог уг чуулга уулзалт энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэх юм байна.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж