Колумбийн дуучин бүсгүй Шакира ээж болжээ. Испанийн хөлбөмбөгч Жерар Пикетэй ханилахаар шийдсэн дуучин бүсгүй өчигдөр /2013.01.22/ орой 21.36 цагт Испанийн Барселон хотын эмнэлэгт амаржиж, хүүтэй болсон байна. Хосууд хүүдээ Милан Пике Мибарак гэх нэр хайрлажээ.
Шакира ээж болсон баярт мэдээгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан фенүүддээ дуулгасан байна. Мөн тэрбээр twitter хуудсандаа “2,982 кг хүүтэй боллоо” хэмээн бичжээ. Эх, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа гэнэ.
Э.АНХТУЯА