Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлнэ

АНУ Хятадтай хэлэлцэж зөвшилцсөний дараа Хойд Солонгос улсын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээгээ чангатгах тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барьсан билээ. Үүний дагуу НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тогтоолын төслийг  авч хэлэлцээд санал нэгтэй баталснаар Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ. Үүний хариуд Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөө улам эрчимжүүлж, цэрэг, армийн хүчээ нэмэгдүүлэхээ мэдэгдсэн тухай ВВС агентлаг мэдээлэв. Түүнчлэн Хойд Солонгосын зүгээс цаашид цөмийн хөтөлбөрийн талаар ямар нэгэн яриа, хэлцэл хийхгүй хэмээн мэдэгдсэн байна. Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг /KCNA/ өнөөдөр энэ талаарх Гадаад хэргийн сайдын мэдэгдлийг уншиж, танилцуулжээ. Сайд мэдэгдэлдээ “АНУ цөмийн хөтөлбөрийн эсрэг бодлогоор хоёр орны хоорондох дайсагналыг улам нэмэгдүүлж, цөмийн хөтөлбөрийг зогсоох зургаан талт яриа, хэлэлцээрийг хүчингүй болголоо. Үүний хариуд бидний зүгээс батлан хамгаалахын хүчээ зузаатган, цөмийн хөтөлбөрөө эрчимжүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

НҮБ-ын зүгээс Хойд Солонгост пуужингийн туршилт хийхийг удаа дараа хориглож байсан боловч тус улс өнгөрсөн арванхоёрдугаар сард пуужин хөөргөсөн нь амжиллтай болсон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж