Биньямин Нетаниягу сонгуульд ялах нь тодорхой болжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Биньямин Нетаниягу сонгуульд ялах нь тодорхой болжээ

Израилийн парламент Кнессетийн 19 дэх удаагийн сонгууль орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 22-ны  мягмар гаригт эхэллээ. Санал хураах хэсгүүд Гринвичийн цагаар өглөөний 05.00 цагт үүдээ нээж, санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд 1999 оноос хойш сонгогчдын ирц хамгийн өндөр байсан гэнэ.

Сонгуулийн үр дүн маш тодорхой гэгдэж буй. Тодруулбал, ерөнхий сайд Биньямин Нетаниягу дахин ялалт байгуулна гэсэн хүлээлт байгаа юм.

Сонгуулийн өмнөх хамгийн сүүлчийн санал асуулгаар Нетаньягугийн “Ликуд” нам ба “Манай орон гэр Израиль” намын эвсэл шинэ Кнессетэд 32 суудал авах төлөв ажиглагджээ. Энэ нь одоо байгаагаас 10-аар бага юм. Харин “Авода” нар 17 суудал авч магадгүй бол “Еврейн орон гэр” гэх шашны нам чансаагаар гуравдугаарт бичигдсэн бөгөөд санал асуулгаар 15 суудал авна гэгдэж байсан юм.

Сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарч эхэлсэн бөгөөд ерөнхий сайд Нетаньягугийн толгойлсон эвсэл 31 суудал авах нь тодорхой болсон гэнэ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж