Нийтийн тээврийн зарим зогсоолыг өөрчиллөө

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн зарим зогсоолыг өөрчиллөө

Нийтийн тээврийн зарим зогсоолд өөрчлөлт орж, “Моннис” цамхагийн өмнөх урдаасаа хойш чиглэсэн автобусны зогсоолыг энэ сарын 26-наас эхлэн “Төв номын сан”-гийн өмнөх талбайд шилжүүлэхээр боллоо. Уг зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний 12 чиглэлийн 134 автобус зогсож, иргэдэд үйлчилдэг юм байна. Харин хуучин автобусны зогсоолыг таксины зогсоол болгон ашиглах юм байна.

Мөн “Барс” захын хойд талын Нарны зам дахь баруунаас зүүн чиглэлд байрлах автобусны зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний М:25б “Баянхошуу-ТэцIII”, М:30 “Япон цэргийн цогцолбор-Вокзал”, М:41 “Толгойт-Амгалан” чиглэлийн 39 автобус энэ сарын 26-наас эхлэн зогсож, иргэдэд үйлчлэхээр боллоо.

Т.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж