
Анхны жазз дууныхаа талаар Леди Гага twitter хуудсандаа “Жазз бүрээчин Брайн Ньюмантай хамт уусан “хэтэрхий их виски”-ний ачаар жазз дууны аранжировк бий болсон” хэмээн бичжээ. Харин Ньюман Леди Гагатай хамтран ажиллах маш таатай байсныг дурдсан байна.
Дуучин бүсгүй анхны жазз бүтээлдээ тунчиг хангалуун байгаа ба цаашид бүхэл бүтэн жазз цомог гаргахаар төлөвлөсөн гэнэ. Цомгийн ажил хэдийнэ эхэлсэн тул Леди Гагад уран бүтээлийн онгод, бас онгод төрүүлэх виски хангалттай байгаасай гэж ерөөе.
Ш.МЯГМАР