Шарапова амттаны бизнес эрхэлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Шарапова амттаны бизнес эрхэлнэ

Оросын теннисчин бүсгүй Мария Шарапова бизнес эрхлэхээр шийджээ. Тэрбээр резинэн чихэр үйлдвэрлэх "Шугарапова" нэртэй компанитай болсон байна. Теннисчин бүсгүй Австралийн нээлттэй тэмцээн эхлэхээс өмнө Нью-Йорк хотноо компанийнхаа нээлтийн ёслолыг хийж, энэхүү төсөл нь түүний амьдрал дахь чухал алхам гэдгийг онцолжээ.

Шараповагийн үйлдвэрийн чихэр одоохондоо зөвхөн АНУ-д зарагдаж байгаа ба цаашид Их Британи, Арабын Нэгдсэн Эмиратад худалдаадах гэнэ. “Шугарапова” үйлдвэрийн 150 грамм савлагаатай чихэр зургаан ам.долларын үнэтэй ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж