Хуульч Д.Сугар “Мөнгө угаасан” уу

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Хуульч Д.Сугар “Мөнгө угаасан” уу

Төрийн өмчийн хорооны дарга асан
Д.Сугарыг “МИАТ” ТӨХК-ийн удирд­лагуудын мөнгө угаасан гэх хэрэгт
холбогдуулан баривчлахаар бол­сон тухай мэдээлэл сүүлийн үед хит болж
байна. Энэ хэрэгт гар, бие оролцож байсан гэх хүнийг Д.Сугар удирддаг
байсан гэсэн нотлох баримт гарч ирсэн юм байх. Харин зарим хүн “С.Баяр
Ерөнхий сайд байхдаа “МИАТ” ТӨХК-ийн захир­лаар Ц.Орхоныг, Төрийн өмчийн
хорооны даргаар Д.Сугарыг томилж байсан. Тиймээс С.Баяр, Ц.Орхон,
Д.Сугар нарын “гурвалжин”-г гар нийлж ажилладаг байсан гэдэг үүднээс
хардаж буй” гэх. Хуулийн байгууллагад олон жил ажилласан энэ эрхмийг
мэддэг, таньдаг хүмүүс “Хий гишгэх хүн биш” гэлцдэг юм билээ. Хуульч
мэргэжилтэй, хууль бус үйлдэлтэй эвлэрч чаддаггүй. Шударга, шулуун
зантай гэдгээрээ хүндлэгддэг Д.Сугарыг мөнгө угаах хэргийн гол холбоотон
нь байсан гэдэг ярианд түүнийг мэддэг хүмүүс тэр бүр итгэхийг хүсэхгүй
байгаа бололтой. Харин хуулийн байгууллага Д.Сугарыг энэ бүхэнд буруутай
гэж хардаж байгаа тухай мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гаргах
боллоо. Энэ нь Д.Сугарт итгэдэг хүмүүсийг эргэлзүүлэхийн оронд хуулийн
байгууллагад эргэлзүүлэхэд хүргэсэн гэнэ. Түүнийг Төрийн өмчийн хорооны
даргаар ажиллаж байхад “Тавантолгой-“н ордод ажиллах компаниудын сонгон
шалгаруулалтыг будилуулсан. Өвөрхангайд нисдэг тэрэг хөлөглөж очсон” гэх
зэргээр шуугиж байсан ч тэгэсхийгээд намжсан. Энэ бүхнээс олон хүн өөр,
өөр дүгнэлттэй хоцорсон байх. Харин одоо түүнийг гэм хийснээ мэдээд
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байна гэлцэх болов. Тэр үнэхээр
буруутай юу, үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулах нь лавтай. Үндсэн
хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар ам нээх цаг удахгүй ирэх биз ээ.

Р.САРАНГОО

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж