
Засгийн газраас ноолуурын экспортын татварыг 10 мянгад хүргэх саналыг УИХ-д хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг УИХ-аас нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаагаа Ноос, ноолуурын холбооноос илэрхийлж байна. Хэрвээ УИХ-аас ийм шийдвэр гаргахгүй бол дотоодын үйлдвэрүүд дампуурч магадгүй байгаа гэнэ. Монгол Улс жилд 4000 гаруй тонн ноолуур бэлтгэж, үүнийхээ 80 гаруй хувийг Хятад руу ямар ч татваргүйгээр экспортлодог аж.. Өнгөрсөн жил 5000 гаруй тонн ноолуур бэлтгэсэн бол энэ жил 4000 тонныг самнаж бэлтгэнэ гэсэн тооцоо байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар ноолуурын үнэ хөдөөд 42 мянга, хотод 62 мянган төгрөг байна.
Ж.ГЭГЭЭ