Филиппинд шүүх хурлын үеэр гурван хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Филиппинд шүүх хурлын үеэр гурван хүн амь үрэгджээ

Филиппиний Себу хотын Марсело Фернаны нэрэмжит дээд шүүхийн байранд өчигдөр өглөө канадын иргэнийг шүүх хурал болж байх үеэр шүүгдэгч гал нээсний улмаас гурван хүн амь үрэгдэж, нэг хүн гэмтэж, шархатжээ. Филиппиний цагдаа нарын мэдээлснээр шүүгдэгч канадын иргэн 63 настай Жон Попе гэгч эр магнум 357 гэх гар буугаар буудаж, эмч Рене Рафолс, өмгөөлөгч Жованние Ачас нарыг хөнөөсөн байна. Мөн туслах прокурор Мариа Тереза Казино толгойдоо буудуулан хүнд шархатжээ.

Филиппиний цагдаа нар шүүгдэгч Жон Попег гал нээмэгц хариу гал нээж, түүнийг шархтуулан баривчилсан байна. Түүнчлэн цагдаа нар түүнийг баривчилсныхаа дараа цүнхнээс нь өөр нэг гар буу олжээ. Одоогоор цагдаа нар Жон Попег хэрхэн шүүх танхимд галт зэвсэг авч орсныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна. Жон Попе нь бусдад гэм хор учруулсан хэргээр шүүгдэж байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж