Ирээдүйн орлогыг хэн “иддэг” вэ?

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Ирээдүйн орлогыг хэн “иддэг” вэ?

Эдийн засагч Ө.Ганзоригийн “Youtube” сайтад байршуулсан видео хичээл их сонирхолтой санагдав. Хүн бүр  эдийн засагч болох албагүй ч энэ талаар тодорхой мэдлэгтэй байхад илүүдэхгүй цаг үед амьдарч байна. Сонирхъё гээд  онолын зузаан ном эргүүлэх цаг зав гарахгүй, тэгээд ч хэллэг нь хүнд байдаг. Тэгвэл үдийн цайны үеэр амсхийх зуураа “Модерн эдийн засаг” гэсэн энэ богино бичлэгийг сонирхоод үзээрэй.

Орчин цагийн буюу модерн эдийн засгийн харилцаанд бид хэрхэн оролцож байна вэ? Өнөөдрийн хэрэгцээ буюу орон байр, унаа  машины хэрэглээгээ дөнгөж данган хангаж эхлэж буй залуу гэр бүл манай нийгэмд олон. Тэдэнд ирээдүйн хуримтлал үүсгэх тухай бодох  сөхөө алга нь ойлгомжтой. Тэгвэл банк бидэнд зээлийн карт, лизинг, моргаж  гэсэн санхүүжилтийн арга хэрэгслээр хэрэглээг шийдэж өгдөг. Гэхдээ ирээдүйд олох орлого буюу хуримтлал энд үүсэхгүй. Учир нь ирээдүйд олох орлогыг “барьцаалж” байна гэсэн үг. Тэгвэл эрсдэл болон ирээдүйн хэрэгцээгээ яах вэ… Энэ мэтчлэнгээр эдийн засгийн ухааныг өөрсдийн бодит амьдралын энгийн жишээгээр тайлбарлуулахыг хүсвэл энэхүү видео хичээлд анхаарал хандуулаарай.  Видеог www.mandal.mn сайтаас үзнэ үү!

Э.ГАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж