
Төв аймгийн Батсүмбэр суманд 2011 оны арваннэгдүгээр сард “Цагаан далай” ШТС-ыг дөрвөн залуу дээрэмдэн, түгээгчийг нь буудаж хөнөөж, тухайн үед хамт байсан нөхрийг нь хутгалсан аймшигт хэрэг гарч байсан билээ. Тэгвэл үүнтэй үйлдэл нь төстэй хэрэг Баянгол дүүргийн XI хороонд гарсан талаар “Монголын мэдээ” сонины өнөөдрийн дугаарт мэдээлсэн байна. Тодруулбал, тус хороонд байрлах “Жаст-Ойл” ШТС-ын түгээгчийг шөнийн цагаар 18-25 насны хоёр залуу айлган сүрдүүлж, мөнгө авахыг завдсан байна. Яг энэ үед шатахуун авахаар хүмүүс ирсэн тул тэдгээр залуус зугтжээ. Одоогоор сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа гэнэ.