“Бие хамгаалах” урлагаар хичээллэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

“Бие хамгаалах” урлагаар хичээллэхийг уриалав

Сүүлийн үед Энэтхэгт гэмт этгээдүүд бүлэглэн эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн  хэргүүд ар араасаа гарсны дараа эмэгтэйчүүдийг өөрийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд бие хамгаалах урлагаар  хичээллэх зайлшгүй хэрэгтэй хэмээн их сургуулийн 18 настай нэгэн эмэгтэй оюутан эх сурвалжуудад ханджээ. Сунанда Жалоте нэртэй уг оюутан Дели хотод эмэгтэйчүүдийн аюулгүй байдал маш хангалтгүй байгаа хэмээн шүүмжилж өөрөө өмнөд Дели дахь нэгэн бие хамгаалах урлагийн дамжаанд суралцаж эхлэж байгаа талаар ярьсан байна.

Мөн тэрээр цааш ярихдаа “бид өөрийн улсад хаана, хэдийд ч явж байсан хүчирхийлэлд өртсөн дээрх аймшигт хэргүүдийг дахин давтахгүйн тулд одоохондоо үүнээс өөр ямар ч арга алга байна. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн аюулгүй байдал алдагдаад байгаа нь нуух зүйл огтхон ч биш болоод байна” хэмээн ярьжээ.

Энэтхэгт өнгөрөгч оны арван хоёрдугаар сараас хойш эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэд хэдэн тохиодол гарч, тус улсын Засгийн газар хүчирхийллийн эсрэг хуулиа чангатгах хэрэгтэй гэсэн хатуухан шүүмжлэлийг ард түмнээсээ төдийгүй олон улсаас сонссоор багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж