“Ярыгиний тэмцээн нь баатруудын эх орон” уриатай болж байгаа энэ оны тэмцээнийг Бүх оросын бөхийн төрлүүдийн холбоо, Ярыгиний нэрэмжит сангаас Красноярск мужийн Амбан захирагчийн албатай хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд ОХУ-аас эрэгтэй 42, эмэгтэй 36, нийт 78 бөх, тэрчлэн АНУ, Армян, Беларусь, Казахстан, Латви, Молдав, Монгол, Тажик, Узбек, Украин, Япон зэрэг 18 орны бөх, мөн ФИЛА-гийн Африк дахь төвийн бөхчүүд өрсөлдөх юм байна.
Тэмцээний хөтөлбөр:
Нэгдүгээр сарын 25.
Эмэгтэй 51, 59, 67,
Эрэгтэй 55, 74 кг-ийн жингийн барилдаан
Нэгдүгээр сарын 26.
Эмэгтэй 48, 55, 63, 72,
Эрэгтэй 60, 66 кг-ийн жингийн барилдаан
Нэгдүгээр сарын 27.
Эрэгтэй 84, 96, 120 кг-ийн жингийн барилдаан
Энэ тэмцээнд манай бөхчүүд 1990 оноос хойш алгасалгүй оролцож, энэ хугацаанд Л.Сэргэлэнбаатар /1991/, О.Пүрэвбаатар /1999/, Д.Отгонцэцэг /2011/ нар алтан медаль хүртэж байжээ.
ЗХУ-ын Гавьяат тамирчин Иван Сергеевич Ярыгин /1948-1997/ Кемеров мужийн Шушескийн районы Сазая тосгонд төрсөн, 1978 онд Красноярск хотын Багшийн дээд сургууль төгссөн. Олимпийн хошой аварга /1972, 1976/, дэлхийн аварга /1973/, дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга, европийн гурван удаагийн аварга /1973, 1975-1976/, ЗХУ-ын дөрвөн удаагийн аварга /1970-1973/, 1982-1992 онуудад ЗХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан, 1993 онд Бүх оросын бөхийн төрлүүдийн холбооны ерөнхийлөгч, ФИЛА-гийн Товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байв. ЗХУ-ын Гавьяат тамирчин /1972/, Красноярск хотын хүндэт иргэн.
И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” болон И.Ярыгиний
цомын төлөө хүнд жингийн бөхчүүдийн олон улсын тэмцээнд оролцох
Монголын багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй
55 кг ОУХМ Эрдэнэбатын Бэхбаяр /”Хүч” спорт хороо/
60 кг ОУХМ Банзрагчийн Баянмөнх /”Гацуурт-Олимп” сургууль/
Баатархүүгийн Өсөхбаяр /”Хөвсгөлийн хүчтэнгүүд” клуб/
олон улсын хэмжээний мастер Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо/
66 кг Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/
74 кг Спортын мастер Баатарын Нямбаяр /Сонгино-Хайрхан дүүрэг, “Ирээдүй” цогцолбор сургууль/
84 кг ОУХМ Оргодолын Үйтүмэн /”Аврагч” спорт хороо/
96 кг ОУХМ Доржхандын Хүдэрбулга /”Ганьт” клуб/
120 кг ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
Эмэгтэй
48 кг Гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргал /”Хөх чоно” клуб/
51 кг ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин спорт хороо/
55 кг ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/
ОУХМ Эрдэнэчимэгийн Сумьяа /”Замчин” клуб/
59 кг ОУХМ Сүхээгийн Цэрэнчимэд /“Алдар” спорт хороо/
Спортын мастер Баатаржавын Шоовдор /”Хөх чоно” клуб/
63 кг Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо/
Далайгийн Эрдэнэ-Тунгалаг /”Хөх чоно” клуб/
67 кг ОУХМ Шархүүгийн Түмэнцэг /”Хилчин” спорт хороо/
72 кг Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа /”Хүч” спорт хороо/
ОУХМ Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо/