Хүнсний салбарынхан гишүүдэд хандав

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Хүнсний салбарынхан гишүүдэд хандав

Монголын хүнсний нийгэмлэгээс УИХ-д хандаж хүсэлт гаргажээ. Өнгөрсөн жилийн сүүлээр Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг газруудыг дампууруулахад хүргээд байгаа гэнэ. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар уг хуулиа эргэн харахыг хүссэн юм. Найман нэрийн бараа зардаг хүнсний дэлгүүрүүд өмнө нь 160 мянган төгрөг төлдөг байсан бол хуульд тусгасан нэмэлт өөрчлөлтөөр 10 сая төлөх болоод байгаа нь олон хүний ажлыг байрыг булааж буй явдал хэмээн тус холбооныхон үзэж буйгаа илэрхийлсэн юм. УИХ-ын хаврын чуулганаар энэ асуудлыг нааштайгаар шийдэхгүй бол дараагийн тэмцлээ хийх болно хэмээн  хүнсний салбарынхан мэдэгдэж байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж