Үндэсний стандартын үзлэгийг эхлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.23-нд нийтлэгдсэн

Үндэсний стандартын үзлэгийг эхлүүлжээ

Монгол Улсын Шадар сайдын 2012 оны 42 дугаар тушаалын дагуу улсын хэмжээнд мөрдөгдөж буй 6200 гаруй үндэсний стандартыг энэ улиралд багтаан шинжлэх ухааны төвшинд үзлэг хийх талаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар дээрх тооны үндэсний стандарт улсын хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн 45 хувь нь олон улс, бүс нутаг, гадаад орны стандарттай нийцсэн байдаг ажээ. Үндэсний стандарт нь нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагааны хэм хэмжүүр бөгөөд хүний өдөр тутмын амьдралд оролцож байдаг тул цаашдаа улс орон хөгжиж, өөрчлөгдөхийн хэрээр үндэсний стандартыг шинэчлэх шаардлагатай учраас ийнхүү улсын үзлэгийг эхлүүлсэн юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж