МАХН-ын
байранд өлсгөлөн зарлаад байсан эмэгтэйчүүд өлсгөлөнгөө өнөөдөр 20.00
цагт зогсоолоо. Өлсгөлөн зарлагчид 20.30 цагт МАХН-ын төв байранд
хэвлэлийн хурал зарласан юм.
байранд өлсгөлөн зарлаад байсан эмэгтэйчүүд өлсгөлөнгөө өнөөдөр 20.00
цагт зогсоолоо. Өлсгөлөн зарлагчид 20.30 цагт МАХН-ын төв байранд
хэвлэлийн хурал зарласан юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон
шоронд ял эдэлж байгаа хүмүүс эрүүл мэндээ хамгаалуулахаар эмнэлгийн
тусламж авч чадахгүй байгааг эсэргүүцэн МАХН-ын байранд суулт хийн
өнгөрсөн баасан гаригаас хуурай өлсгөлөн зарлаж байсан эмэгтэйчүүд даваа
гаригт нойтон өлсгөлөнд шилжсэн тухай бид мэдээлсэн билээ. Өлсгөлөн
зарлагчдийн хүсэлтийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүсэлтийг хүлээн авчээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр өлсгөлөнгөө зогсоох хүсэлт тавьсан учраас
ийнхүү өлcгөлөнгөө зогсоож байгаа гэлээ. Өлсгөлөн зарласан 17 хүний
гурван эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа учраас яаралтай эмнэлгийн
тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэгдсэн байна.
Ш.ЧИМЭГ